Tuesday, May 5, 2009

Уралдаан зарлаж байна

"Халуун элгэн нутаг" группын (групп гэж байхаар "баг" гэвэл ямар сонсогдох бол?) гишүүдийн дунд нэг уралдаан зохион явуулая гэж бодлоо. Уг уралдаан маань үндсэндээ 2 тусдаа бие даасан төрөлөөр явагдах юм.

Ингээд энэ уралдаандаа идэвхтэй оролцохыг та бүхэндээ уриалж байнаа. Аль нэг төрлөөр нь эсвэл хоёуланд нь авъяас хүчээ үзэж болно. Шалгаруулалтыг санал хураалтаар явуулах ба хамгийн олон дэмжлэг авсан нь түрүүлнэ гэсэн үг. Хоёр төрөл дээр тус тусдаа санал хураалт явуулах болно.

За ингээд уралдаанаа танилцуулъя:

1. Халуун элгэн нутаг дууны хамгийн сайн Англи орчуулга шалгаруулах уралдаан
2. Халуун элгэн нутаг дууны албан ёсны 3 бадаг дээр нэмж "сонирхогчийн" нэг бадагийг (4 мөртэй) шалгаруулах уралдаан

Уралдаанд оролцохыг сонирхсон бүх гишүүдэд www.haluunelgennutag.blogspot.com блог дээр өөрсдийнхөө бүтээлийг тавих эрх олгох (автор болох) урилгыг емайл хаягаар нь явуулах тул эхлээд авторын эрхээ аваад дараа нь нийтлээрэй. Сонирхсон гишүүд оролцох саналаа емайл хаягтайгаа COMMENT дээр үлдээвэл би тэр хаяг руу урилга явуулна. Мөн энэ дуутай холбоотой ямар нэгэн нийтлэл, саналаа бичиж тавьж болно.

Гишүүд саналаа өгөхдөө энэ блог дээр тавьсан санал хураалтын жагсаалтаас санал өгөх (өөрт таалагдсан сонголтоо) хариултаа сонгож шалгаруулалтанд оролцох юм шүү. Хоёр уралдаан учраас 2 тусдаа санал хураалт (poll) явагдана.
Санал хураалтын жагсаалтыг гишүүд өөрсдийнхөө бүтээлийг группын блог дээр тавьсаны дагуу бүрдүүлээд тодорхой хугацааны дараа санал хураахад зориулж тавина.

Гэхдээ эцсийн хугацаа буюу гишүүд бүтээлээ өгөх хугацааг яаж тогтоох талаар санаа оноогоо хэлэхийг хүсэж байна. Мэдээж тодорхой хугацаа хэрэгтэй, гэхдээ хэдэн сар байвал болох вэ гэж. (бас сүүлд нэмэгдэх шинэ гишүүддээ энэ уралдаанд оролцох боломж олгохын тулд хугацаа тийм давчуу байж болохгүй байх)
Бүтээлээ өгөх эцсийн хугацаа дуусаад тасалбар болонгуут санал хураах жагсаалтыг блог дээр тавьсанаар гишүүд саналаа өгөх боломжтой болно.

Good luck!

Жич:
Түрүүлсэн хүнд мэдээж шагналтай. Идэвхтэй оролцсон гишүүдэд урамшуулал олгоно.

1 comment:

  1. МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ БОЛ ҮЕИЙН ҮЕД ДУУЛАГДАН ИРСЭН ҮНЭХЭЭР САЙХАН АЯЛГУУТАЙ ХҮЧ СҮРИЙГ ХАРУУЛСАН САЙН ДУУ. Мөрдорж гуай энэ тухай үнэхээр сайхан ярисан байдаг юм билээ.

    ДААН Ч ҮГ НЬ ҮНЭХЭЭР ЯДМАГ, ТӨГС БИШ.
    ТИЙМ УЧРААС ЭНЭ СҮҮЛД САНАЛ БОЛГОЖ БАЙГАА ЭНЭ БОЛОД ГЭДЭГ ХҮНИЙ ҮГИЙГ ДЭМЖИЖ БАЙНА. ХАМААГҮЙ ДЭЭР БОЛЖ.

    ХАРИН ХАЛУУН ЭЛГЭН НУТАГ ГЭДЭГ САЙХАН ДУУГААР СОЛИОД ХЭРЭГГҮЙ. ЯАГААД ГЭВЭЛ МАНАЙ ТӨРИЙН ДУУЛЛЫГ ХААНА Ч СОНССОН ХАМГИЙН ГОЁ АЯЛГУУ ЯРУУ БАЙДГИЙГ ХЭЛЭХ ЮУН.

    ГАДААДЫН ХҮМҮҮС ЯМАР САЙХАН АЯТАЙ ЮМ БЭ ГЭДЭГ. БИ ОЛОН ХҮН ИНГЭЖ ХЭЛЭХИЙГ СОНСООД БАХАРХАЖ БАЙСАН.

    ХАРИН ЭНЭ ДУУНЫ ҮГ НЬ НИЙТДЭЭ 4 УДАА СОЛИГДСОН БОЛОХООР ТОГТООХОД ХЭЦҮҮ БАЙНА.
    МИНИЙ ХУВЬД ДООРХ ХУВИЛБАРААР НЬ СОЦИАЛИЗМЫН ҮЕД ЦЭЭЖИЛСНЭЭСЭЭ ТОВЧХОН ДУРДЪЯ:

    Урьдын бэрх дарлалыг устгаж
    Ардын эрхт жаргалыг тогтоож
    Бүх нийтийн зоригийг илтгэсэн
    Бүгд найрамдах улсаа байгуулсан
    Сайхан Монголын дэлгэр орон
    Саруул хөгжлийн дэлгэр гүрэн
    Үеийн үед энхжин бадартугай
    Үрийн үрд бэхжин мандтугай ! гэж...

    Бараг энэ үг нь хамаагүй дээр байсан юм биш үү?

    Энэ Төрийн дууллыг аялахад дандаа нүдэнд минь нулимс цийлгэнэдэг билээ.
    Харин халуун элгэн нутгийг дуулахаар сайхан ч нүдэнд минь нулимс биш ардчилсан намын хурал ч юм уу, гадаадад байгаа монголчуудын найр харагдаад байдаг л хог доо. Олон хүнд дотно ч гэлээ, Төрийн минь Дууллал шиг сайхан аялгуу
    ҮРИЙН ҮРД ҮҮРД ДУУЛАГДАГ !

    Д.У.

    ReplyDelete